“Наадам-2026”: Начны буюу тавын даваанд улсын цолгүй 28 бөх үлджээ

Шагайн харвааны тэмцээн өсвөр үе, ахмад, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллаар зохион байгуулагддаг байна. Энэ жилийн наадамд ахмадын 23, өсвөр насны 31, насанд хүрэгчдийн 106 баг буюу нийт 1,300 орчим харваачид оролцож байгааг Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооноос мэдээлэл өглөө.
Өнөөдөр нас, насны ангиллын шилдэг 8 багийн харваачдын тэмцээн эхэлж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээний шагналын сан өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдэж, төрөөс үндэсний спортоо бодлогоор дэмжиж байгаад харваачид баяртай байгааг Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр онцлон хэллээ.














