“Наадам-2026”: Начны буюу тавын даваанд улсын цолгүй 28 бөх үлджээ

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас үерийн түвшинд хүрч голуудын үерийн түвшин нэмэгдэж байна. Өнөөдрийн /2026.07.12/ байдлаар Үүр гол Цагаан-Үүр сумын нутгаар, Сэлбэ гол Санзай амралт орчмоор, Халх гол Сүмбэр, Ялалт баг орчмоор, Хараа гол Дархан хот орчмоор, Ховд гол Мянгад сум орчмоор, Туул гол Лүн сум орчмоор, Сөгнөгөр гол Сөгнөгөр амралт орчмоор үерийн түвшинг 2-47см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж , амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.









