
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Бөхийн барилдааны дөрвийн даваа өнөөдөр 09:00-12:00- цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тавын даваа 12:00 цагт эхэлнэ
О.Хангай аварга наадмаа эрт өндөрлүүллээ
Улсын аварга О.Хангайг аймгийн начин Б.Сундуйжав давлаа. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Б.Сундуйжав нь 43 минут барилдсаны эцэст аваргаар дөрөв давав.
Улсын арслан Ц.Бямба-Отггон өвдөг шороодлоо
Улсын арслан Ц.Бямба-Отгон өвдөг шороодлоо. Түүнийг цэргийн заан Б.Гончигсүрэн давав.
Ц.Бямба-Отгоныг энэ жил сайн барилдаж, аварга болно гэж нутгийн зон олон нь хүлээж байсан юм.
Энэ жилийн наадамд Өвөрхангай аймгийн улсын цолтнууд доор даваанд унаж, тааруу барилдлаа.
Улсын заан Б.Пүрэвсайхан өвдөг шороодлоо
Хүчит бөхийн дөрвийн даваанд улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Шаравдоржид өвдөг шороодов.
Б.Пүрэвсайхан зааныг олон хүн энэ жил цолоо батлах, ахиулах байх гэж хүлээж байсан юм.
Улсын харцага Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо
Хүчит бөхийн дөрвөөнд Улсын харцага Б.Зоригтбаатар Ховд аймгийн харьяат аймгийн арслан М.Баяржавхланд өвдөг шороодлоо.










odoo Erin 3 n naadmiig globolchiloh bolsoon yag sumo shig. baidag heden har uim yamarch sonirholgui bolj.