Нью Йоркийн алдарт Empire State Building-ийн орой дээр гарч, сүй тавьжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан баяр наадамтай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэж байна.
- Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат М.Бэх-Очир Ардын 10 жилийн их ой буюу 1931 оны баяр наадамд 10 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн билээ. Олон түмэндээ “Хурандаа” хэмээн алдаршсан хүчтэн юм. 1937 онд улс төрийн хэргээр баривчлагдаж, хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж, 1963 онд улсын Дээд шүүхээр цагаадсан түүхтэй.

- Булган аймгийн Хангал сумын харьяат Дархан аварга Б.Түвдэндорж 1939 оны улсын баяр наадамд улсын цолгүй барилдаж, ес даван түрүүлж, Улсын арслан цолны эзэн болсон. Түүний барилдсан жил Халх голын дайн болсон жил байсан бөгөөд тэрээр Улсын их баяр наадамдаа долоо түрүүлж, 17 удаа шөвгөрсөн томоохон бөх юм.


- Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Дархан аварга Ш.Батсуурь 1947 оны Улсын их баяр наадамд түрүүлж Өсөх идэр чимэгтэй Улсын арслан цолтон болсон юм. Тэрээр Улсын наадамд хоёр түрүүлж, гурав үзүүрлэж, 15 шөвгөрсөн хүчтэн юм.


- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Улсын арслан С.Оргодол 1955 оны улсын баяр наадамд хуучин заншил монгол ёс бөх сугалаагаар барилдуулахад аймгийн заан С.Оргодол найм давж түрүүлж 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртжээ. Дараа жил нь зургаа давж тэр жилийн түрүү бөх Д.Дамдинд өвдөг шороодож улам нэмэх чимэг авчээ. 1957 онд зургаа давж, долоогийн даваанд Ц.Бадамсэрээжид арслантай тунаж, ачих мэхэнд нь унаж өсөх нэмэх чимэг авчээ.


- Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс 2012 он буюу ардын хувьсгалын 91 жилийн ой баяр наадамд аймгийн арслан цолноос нэвт явж Улсын арслан цолны эзэн болсон юм. Тэрээр Улсын баяр наадамдаа найм шөвгөрсөн бөгөөд Одоогийн Аварга цолондоо 2020 оны наадамд түрүүлж, Увс нутгаас тодорсон тав дахь аварга болсон юм.


Н.Мэндбаяр









