
Б.Мөнгөнзул Монгол Улсын найм дахь эмэгтэй Их мастер боллоо
Шатрын тамирчин Б.Мөнгөнзул Монгол Улсын 8 дахь эмэгтэй Их мастер боллоо. Орхон аймаг, Үндэсний шигшээ баг, “Гэгээн Арвай” клуб, “Алдар” спорт хороо, “Мөрөн Вилла” ХХК-ний тамирчин WIM Б.Мөнгөнзул нь шинээр төрсөн Их мастер цолтон болж буй олон жилийн тууштай хөдөлмөр, үр дүн юм. Тэрбээр энэ оны 06 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Словени улсын Раденчи хотод зохиогдсон “Kasparov chess foundation friendship festival 2026” тэмцээнд оюун ухаанаа сорив. Ингээд 9 өргөөс 5 оноо авч эмэгтэй Их мастерын сүүлийн нормоо биелүүлж Их мастер цол хүртэхээр болж байгаа нь энэ юм. Мөн тэрбээр эрэгтэй олон улсын мастерын 2 дахь болзлоо биелүүлсэн байна.
Тодруулбал,
2026 онд эмэгтэй Их мастерын сүүлийн буюу 3 дахь болзлыг биелүүлснээр эмэгтэй Их мастер цол, эрэгтэй Олон улсын мастерын 2 болзол биелүүлж байна.
Дараагийн цол нь эрэгтэй ОУМ цол хүртэхэд рейтингээ 2400 хүргэх, дахин 1 балл авбал эрэгтэй ОУМ-ын болзол биелүүлэх боломжтой ажээ.

Зулаа буюу Бат-Эрдэнийн Мөнгөнзул гэж хэн бэ?
8 дахь эмэгтэй Их мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул нь 2005 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой. Тэрбээр анх удаа дэлхийн шатрын олимпиадад 2022 онд оролцож, түрүүлсэн. Энэ амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж, цолоо ахиулсан юм.
Б.Мөнгөнзулын шатрын карьер 2012 онд цэцэрлэгт байхад нь эхэлжээ. Цэцэрлэгийн ахлах ангиа төгсөх жилээ Эрдэнэтийн “Хангарьд” клубын багш, Олон улсын хэмжээний мастер Н.Баттулгад шавь орсон байна. Тухайн үед Н.Баттулга багш цэцэрлэгт явж байгаад “Шатар тоглох дуртай хүүхэд байвал гараа өргө” гэхэд Б.Мөнгөнзул өргөжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр үед гэр бүлийнхнээсээ ч асуулгүй дур мэдэн бүртгүүлж байсан” хэмээн дурссан байдаг.
2013 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, “Цодгор хүү” тэмцээнээс мөнгөн медаль, Хөвсгөл аймагт зохион байгуулсан тэмцээнээс мөнгөн медаль, Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо болж өнгөрсөн өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.
Өсвөр үеийн амжилтууд
Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргад оролцож ирснийхээ дараа тэрбээр медалийнхаа өнгийг хувиргана хэмээн ярьж байлаа. Ингээд хэлсэндээ хүрч 2014 оны зургадугаар сард Ази тивийн аварга болсон бөгөөд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод болж, Б.Мөнгөнзул 9-10 насны ангилалд есөн настайдаа аваргалж байсныг эргэн сануулъя.
Харин 2015 онд Грекийн Порто Каррас хотод зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чансаа дээгүүр оролцжээ. 2016 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 12 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байлаа.
Дэлхийн шатрын 44 дэх олимпиадад оролцож, IV ширээндээ түрүүлж, алтан медаль зүүснээр Монгол шатарчдын оюун ухааныг дэлхийд гайхуулсан юм.


Насанд хүрэгчдийн шатрын Ази тивиийн АШТ-ий мөнгөн медальт Б.Мөнгөнзулын шатрын карьер 2012 онд цэцэрлэгт байхад нь эхэлсэн байдаг. Цэцэрлэгийн ахлах ангиа төгсөх жилээ тэрбээр Эрдэнэтийн “Хангарьд” клубын багш, Олон улсын хэмжээний мастер Н.Баттулгад шавь орсон. Тухайн үед Н.Баттулга багш цэцэрлэгт явж байгаад “Шатар тоглох дуртай хүүхэд байвал гараа өргө” гэхэд Б.Мөнгөнзул өргөжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр үед гэр бүлийнхнээсээ ч асуулгүй дур мэдэн бүртгүүлж байсан” хэмээн дурссан байна.
Ингээд 2013 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, “Цодгор хүү” тэмцээнээс мөнгөн медаль, Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгөн медаль, Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо болж өнгөрсөн өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж “мөнгө” гэх нэртэй болов.


Амжилтууд:
- 2022 онд болсон дэлхийн шатрын 44 дэх олимпиадын 4 дүгээр ширээнд алтан медаль
- 2024 онд болсон олимпиадын 4 дүгээр ширээнд IV байр
- 2025 оны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль (Шатрын түүхэндээ хамгийн анхны тивийн хэмжээнд хүртсэн медаль буюу хамгийн өндөр амжилт)


Дотоодын амжилт
- 2025 оны насанд хүрэгчдийн Улсын аварга
- 2025 оны Бүх ард түмний спартикиадын алтан медаль
- 2025 онд рапид блиц буюу дотоодод зохиогдсон бүх тэмцээнд түрүүлсэн
Б.Мөнгөнзулын тоглолтын онцлог:
Байрлалын тоглолттой. Мөн алдаа багатай, маш нягт нямбай байрлалын тоглолтууд хийдэг.


Б.Мөнгөнзул нь шатрын “Гэгээн Арвай” клуб дээр 2024 оны 1 сард зорин ирж, Их мастер Баярсайханы Гүндаваагийн шавь болжээ. Багш дээрээ ирснээс хойш динамик мөн хурц тоглолтын хэв маягийг нэлээн сурчээ. Ингэснээр түүний гараанууд ч тэр тал руугаа чиглэн, энэ тоглолтуудыг нягт гаргаж, сайжруулсан. Үр дүн нь инй сайнаар гарч байгааг Б.Мөнгөнзулын багш дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваа онцоллоо.
Мөн төлөв даруу, хөдөлмөрч, тууштай, хандлага харилцаа сайтай маш зөв хүүхэд гэдгийг багш дасгалжуулагч нь тодотгон хэлсэн юм.











