
Залуусын хайр дурлалын ертөнцийг хөг аялгуугаар “базагч” MC Collection 20 настайгаа золголоо
Дуу хөгжим, аялгуу хүний тархийг амрааж, хөг аялгуугаараа байлдан дагуулж байдаг. Зарим хүн хурдан хэмнэлтэй дуунд дуртай бол харин нөгөө хэсэг нь аялгуу гоётой, зөөлөн ритмтэй дуу хөгжим сонсохыг илүүд үздэг.
Тэгвэл залуусын хайр дурлалын ертөнцийг хөг аялгуугаар илэрхийлэн дуулдаг “Түүндээ” гэх дуугаараа эргэн ирэлт хийсэн MC Collection хамтлаг өдгөө 20 настайгаа учран золгож байна. Тэдний дуулсан бүтээлүүдээс олны хамгийн ихээр мэддэг нь “Түүндээ” юм.
2000-аад оны залуусыг байлдан дагуулсан MC Collection хамтлаг нь “Түүндээ” нэртэй LIVE SHOW-г 2026 оны намар тайзнаа тоглох гэж байна. Тус хамтлаг нь уг шоу тоглолтоо 9-р сарын 5-ны өдөр “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-д 20 жилийн ойгоо тохиолдуулан энэхүү тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

MC Collection хамтлаг нь 6 гишүүнээс бүрддэг. Хамтлагийн гишүүдийг танилцуулъя.
- Хамтлагийн ахлагч Өлзийбатын Бум-Эрдэнэ буюу (Buka).
Хамтлагийн гишүүд:
- Ганболдын Амарсүрэн (Maara),
- Лхагвасүрэнгийн Мандахбаяр (MB),
- Сүрэнжавын Цэрэнлхам (Tseku),
- Гочоогийн Жаргалан (Jagaa),
- Батболдын Уранчимэг (Runaa) нар юм.
Хамтлагийн уран бүтээлчдийн хувьд тус бүр өөр өөрсдийн онцлогийг харуулсан гэнэтийн сюрпрайзаар дүүрэн онцгой тоглолтыг тайзнаа амилуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Энэ нь мэдээж хөгжөөн дэмжигч, сонсогч фэнүүддээ тоглолтын үеэр барих нууц ажээ. Тус хамтлагийн гишүүд анх нүүрээ нуусан байдлаар тоглолтоо толилуулсан нь олны сонирхлыг татаж, тайзнаа тавьсан дуунууд нь залуусын дунд багагүй шуугианыг тарьж байсныг эргэн сануулъя.
Хамтлагийн уран бүтээл:
- 2006 оны 12 дугаар сард “Sitsa Production”-тай хамтран анхны “Хэлж амжаагүй үгс ” цомгийн бичлэгийн ажилд орж эхэлсэн.
- 2007 оны 02 сард тус цомгийн дуунуудаас сонгон эхний дуу болох “Солонго ” дуундаа анхны клипээ хийж уран бүтээлээ залууст хүргэж эхэлсэн. Энэ уран бүтээл нь тухайн үедээ олон нийтийн телевизүүдээр залуусын хамгийн их захиалгад орж сонгогдсон хит дуу болж байлаа.
- Харин одоогоос нэг жилийн өмнө хамтлагийн албан ёсны хуудсандаа “Түүндээ” Гэх дуугаа цацсанаар олон нитийн дунд нэлээн шуугиж 34 мянган үзэлт авсан билээ.


Хамтлагийн зүгээс гаргасан цомгуудаас:
- 2009 он “Хэлж амжаагүй үгс” анхны цомог Sitsa production
- 2011 он “Чамд хэлье” Harchu entertainmemt
- 2014 он “Би чамд хайртай” Harchu entertainmemt
- 2025 он “Best of MC Collection” цомог Harchu entertainment /comin soon/
- 2025 он “Best of MC Collection” пянз тус тус үзэгчдийн хүртээл болгож байв.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтнаар 2015 онд хамтлагийн ахлагч Ө.Бум-Эрдэнэ, 2016 онд Г.Амарсүрэн, 2017 он Л.Мандахбаяр нар шагнал хүртсэн юм. Хамтлагийн үнэнч сонсогч, дэмжигч нартайгаа ирэх намрын сайхан өдөр барих тоглолтоороо уулзахаар тэд хэдийнээ бэлтгэлдээ орсон тухайгаа мэдээлэв. Иймээс хамтлагийн сонсогч 9 дүгээр сарыг тэсэн ядан хүлээж буй нь дамжиггүй биз ээ.
Бэлтгэсэн: Т.Шижир








