
Г.Аюурзанын “ХОЙТ НАСНЫ БОЛЗОО” зохиолоор драмын жүжиг тавигдах гэж байна.
Уг бүтээл нь энэ оны 6 сарын 24, 25, 26 өдрүүдэд “Жанжин клуб”-ын тайзнаа тоглогдохоор төлөвлөсөн байна.

Энэхүү драмын жүжиг нь +18, гэр бүлийн сэдэвтэй, 30-аас дээш насныханд зориулагдсан жүжиг юм. Уг зохиол нь гэр бүл, хайр сэтгэл, хүн чанарын үнэ цэнийг харуулсан сэтгэл зүйн бүтээл юм. Зохиол нь завгүй амьдралын дунд хайртай хүмүүсээ үнэлэхгүй орхихын хор уршиг болон үйлийн үрийн тухай гүн ухааны асуудлыг хөнддөг. Дүрүүдийн сэтгэл зүйн зөрчил, сонголтоор дамжуулан бидний амьдралын утга учрыг эргэцүүлэн бодоход хүргэдэг талаар онцолж байлаа.


Жүжгийн гол дүрд Н.Бадарч, Ерөнхий найруулагч У.Пүрэвжав, Ерөнхий продюсер М.Бат-Эрдэнэ, Хөгжмийн найруулагч С.Мөнхдалай, Хөдөлгөөний найруулагч С.Сүлдбаатар, Гэрлийн найруулагч Х.Батмөнх, Нүүр хувиргагч Д.Ууганцэцэг, Туслах найруулагч Б.Одхүү нар ажиллаж байна.
Т.Шижир








