
Сансар судлал, харилцаа холбоо болон хиймэл оюун ухааны SpaceX компани IPO гаргаснаар тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгө их наяд ам.долларыг давж, тэрээр дэлхийн анхны долларын их наядтан болжээ.
Нью Йоркийн Nasdaq бирж дээр хувьцааны албан ёсны арилжаагаа эхлүүлсэн 2.2 их наяд ам.долларын үнэлгээтэй SpaceX компанийн хувьцааны үнэ арилжааны явцад 176.50 ам.долларт хүрсэн байна.
Илон Маск SpaceX компанийн 42 хувийг эзэмшдэг ба энэ нь түүнд тус компанийг хүссэнээрээ удирдах, хөрөнгө оруулагчдын мөнгийг хүссэнээрээ зарцуулах боломжийг олгох аж.
И.Маскийн 1.11 их наяд ам.долларын хөрөнгө Польш, Швейцар зэрэг улс орнуудын ДНБ-тэй тэнцэж байгаа нь нийгэмд баян ядуугийн ялгаа улам нэмэгдэж, цөөн тооны хүмүүс дэлхийн нийт хөрөнгө баялгийн дийлэнх хувийг эзэмшиж буй асуудал дахин хурцаар тавигдахад хүргэжээ.
Эх сурвалж: BBC








