
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хүргэн Жаред Кушнер, ач охин Кай Трамп болон өөр бусад албан тушаалтнуудын хамтаар өнөөдөр Мэдисон Сквэр Гарден аренад болсон NBA финалын тоглолтыг үзжээ.
Тэрээр New York Knicks, San Antonio Spurs багуудын тоглолтыг New York Knicks багийн эзэн Жим Доланы хамт тусгай суудлаас үзсэн ба тоглолт эхлэхийн өмнө АНУ-ын төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгч Д.Трампын дүрс jumbotron дэлгэцээр гарах үед зааланд цугласан үзэгчид дургүйцлээ илэрхийлэн түүнийг “бүүлжээ”.
Д.Трампын хувьд энэ нь ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахь удаагаа томилогдсоноос хойш өөрийн биеэр оролцсон спортын 17 дахь арга хэмжээ болж байгаа аж. Тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд Америк хөлбөмбөгийн Super Bowl финалын тоглолт, машин уралдааны Daytona 500, газрын теннисний U.S Open их дуулгын тэмцээн зэрэг спортын арга хэмжээнүүдэд гэр бүлийн гишүүд, найз нөхөд эсвэл Цагаан ордны албан тушаалтнуудын хамт оролцжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп Мэдисон Сквэр Гарденд аренад тэмцээн үзэхтэй холбоотойгоор тус аренагийн ойр орчмын аюулгүй байдлыг чангатгаж, тэмцээн зохион байгуулагдаж буй газар луу үзэгчдийг нэгд нэгэнгүй шалгаж оруулсан ба ингэхдээ заал руу цүнхтэй орохыг хоригложээ.
New York Knicks, San Antonio Spurs багуудын тоглолтын тасалбарын үнэ 5000 ам.долларыг давж, хамгийн гоё суудлууд нь олон арван мянган ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: ESPN








