
Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойд хүндэтгэл үзүүлж 400 км гүйж буй жүжигчин Ш.Мөнхбаяр өнөөдөр 3 дахь өдрөө 120 км-тээ гүйж байна. “Эрдэнэтийн гамп” гэж төслөө нэрлэсэн жүжигчин Ш.Мөнхбаяр гэж хэн бэ?
Тэрбээр 1990 онд 7 хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлсэн. КУДС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. “Үнэнээс хол”, “Ханилснаас илүү амраг”, “Амьдралд тавтай морил”, “Бүү март”, “Үзэсгэлэнт 12 сар”, “Явуулын хүн”, “Амжих уу хайраа” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээс гадна “Атга нөж”, “Саран хөхөө” зэрэг театрын томоохон жүжгүүдэд
туслах болон гол дүрийг бүтээжээ. Мөн зарим уран бүтээлд туслах найруулагчаар ажиллалаад байна.


Тэрбээр Хүүхэд насаа өнгөрөөсөн Эрдэнэт хотынхоо түүхт 50 жилийн ойд хүндэтгэл үзүүлж, мөн хоёр хүүдээ үлгэр дуурайлал болж, аавынхаа нутагт 21 жилийн дараа очих зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайгаас Эрдэнэт хот руу чиглэсэн 400 км-ийн гүйлтээ эхлүүлсэн. Зөвхөн гүйгээд зогсохгүй замын явцад амьдралын үнэт зүйлс, тэвчээрийн тухай өгүүлэх 5 тусгай нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд цувралаар хүргэнэ. Түүний дайран өнгөрөх замын дагуух 7 суурин газарт олон нийтэд зориулсан спорт, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Т.Шижир














