
Соёлын өв нь тухайн улс үндэстний өнгөрсөн үеэс уламжлагдан ирсэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэ цэнтэй оюуны болон биет бүтээл билээ. Соёлын өв нь биет болон биет бус гэх хоёр ангилагддаг.
Хүний гараар болон байгалийн хүчин зүйлээр бүтээгдсэн, биет хэлбэрээр оршин буй дурсгалууд нь ном, гар урлал, түүхэн эд өлгийн зүйлс гэх мэт. Биет бус өв нь бидний оюун ухаан, бодол санаа, авьяас билгийн ур чадвар юм.
Ардын аман зохиол, дуу хуур, бүжиг, язгуур урлагийг илэрхийлдэг хосгүй баялаг билээ. Манай улсаас Юнескод соёлын биет болон биет бус нийт 23 өв бүртгэгдсэн.
Үүнээс,
Биет өв:
- Увс нуурын ай сав (2003)
- Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004)
- Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (2011)
- Бурхан Халдун уул ба түүнийг хүрээлсэн тахилгат нутаг (2015)
- Дагуурын ландшафт (2017)
- Буган хөшөө ба хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023)
Биет бус өв:
- 2008 – Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
- 2008 – Монгол ардын уртын дуу
- 2009 – Монгол тууль
- 2009 – Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг
- 2009 – Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг
- 2010 – Монгол наадам
- 2010 – Монгол ардын Хөөмэйн урлаг
- 2010 – Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл
- 2011 – Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил- битүү амьсгаа
- 2011 – Алтан товч
- 2011 – Монгол Данжуур
- 2013 – Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл
- 2013 – Монгол уран бичлэг
- 2014 – Шагайн харваа
- 2015 – Ботго авахуулах зан үйл
- 2017 – Уул овоо тахих зан үйл
- 2019 – Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл зэрэг багтдаг.
Даяаршил техник технологийн хурдацтай өөрчлөлтийн нөлөөгөөр устах, мартагдах эрсдэл нэмэгдэж байна. Иймээс соёлын өвийг хамгаалах өвлүүлэн үлдээх тал дээр анхаарах нэн шаардлагатай юм.


- Соёлын өвийн талаарх боловсролыг хүүхэд, залуучуудын дунд тогтмол олгох.
- Түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, сэргээн засварлах.
- Ардын урлаг, уламжлалт мэдлэг, зан заншлыг цахим хэлбэрээр хадгалах.
- Иргэдийн соёлын өвийг хамгаалах оролцоог нэмэгдүүлэх аян, арга хэмжээг зохион байгуулах.
- Үндэсний ёс заншил, уламжлалаа судалж, үр хүүхдэдээ өвлүүлэн сургах.
- Түүх, соёлын дурсгалт газар, хөшөө дурсгалыг хайрлан хамгаалж, гэмтээхгүй байх.
- Орон нутгийнхаа түүх, домог, аман уламжлалыг тэмдэглэн үлдээж, түгээн дэлгэрүүлэх.
- Музей, үзэсгэлэн, соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцож, соёлын боловсролоо дээшлүүлэх.
- Цахим орчинд үндэсний өв соёлыг зөвөөр сурталчилж, үнэ цэнийг нь таниулах.
Соёлын өв, уламжлалаа хадгалж үлдэхэд иргэн бүрийн оролцоо чухал юм.
Т.Шижир








