
Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг НИТХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асуулт асууж байна.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул: Б.Пүрэвдагва бол ажлын туршлага зузаан, МАН-д байгаа цөөхөн үлдсэн нэр цэвэр залуусын нэг юм. Та цаашид төсвийн хуваарилалтыг оновчтой байх тал дээр ямар бодлого, ямар зарчим баримталж ажиллах вэ. Мөн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ямар, яар ажлыг хотод хийж хэрэгжүүлэх вэ?
Б.Пүрэвдагва: 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг харах юм бол 52.6 хувийг зам засварт, 32.3 хувийг дэд бүтцэд төлөвлөсөн байна. Харин нийгмийн салбарт ердөө 8.2 хувийг зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Хотынхны хүсэж байгаа Улаанбаатар хотын үндсэн ген рүү өнөөдөр бий болчихсон байгаа хотыг яаж дөхүүлэх вэ гэдэгт анхаарч, ажиллана. Төсвийн зарцуулалт ч ийш чиглэнэ. Мэдээж Улаанбаатарт дэд бүтэц, бүтээн байгуулалт маш чухал. Гэхдээ зам талбай, бетон цементээс илүү хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж ажиллана гэдгээ мэдэгдье. Иргэдийн хотын соёл, мэдлэг боловсрол, хүртээмжтэй байдал, хүүхдийн аюулгүй байдал дээр илүү анхаарал хандуулж ажиллана. Ер нь бол машин тэрэгт биш хүндээ төвлөрсөн Улаанбаатар хотын төлөвлөлтийг хийж ажиллана аа.







