
Х.Нямбаатар: Аудит, махтай холбоотой ажлын хэсэг, кибер, нийслэлийн төсвийн сонсгол, том төслүүдийн шалгалтыг АТГ хийж байгаа. Нэг мөсөн шалгаад, цэгцлэх хэрэгтэй
Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны хуралд ирэх үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.
Тэрбээр, “Намын шат шатны байгууллагад ажиллаж байсан залуу орж ирж байгаа юм байна. Одоо намын хорооны хурал дээр нэр дэвшигчдийн нэрс гарч ирэх байх. Одоогоор ямар нэг тодорхой мэдээлэлгүй байна. Миний бие өнөөдрийн хурлаа удирдана. Нийслэлд бидэнд тулгамдсан хоёр л ажил бий.
Түгжрэл, агаарын бохирдол. Өнгөрсөн жилд нийслэл агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан. Газын шилжилт рүү айлуудыг амжилттай шилжүүл чадвал агаарын бохирдлыг 30 хувь бууруулах боломж бий.
-Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтныг 48 цаг саатуулсан талаар мэдээлэл өгнө үү?
-Б.Саранцэцэгийн холбогдох зөвшөөрлийн дагуу 48 цаг саатуулаад одоо ажлаа хийж байгаа байх. Хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа хэвлэлийнхнийг хуулийн дор шалгаж, ажилладаг байх ёстой.
Бид 1948 онд Хүний эрхийн олон улсын пактад элссэн. Хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд ажилласных нь төлөө кибер халдлага үйлдсэн гэж шалгаж болохгүй болов уу.
-Нөөцийн махтай холбоотой асуудлын талаар та мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн жил 7000-8000тн нөөцийн мах бэлтгэсэн. Наадам хүртэл 2000тн мах зарагдаагүй үлдчихсэн.
Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа 1-р сард худалдаанд гарга гэсэн үүрэг өгсөн. Ингээд гаргаад Ойрх Дорнодод үүссэн асуудлаас үүдэж, шатахууны хомсдол болон үнийн өөрчлөлтөөс шалтгаалан нөөцийн махны үнийг нэмсэн.
1000-2000 төгрөгөөр нөөцийн махны үнэ нэмэгдсэн. Бид нар компаниудад татаасны мөнгийг өгөөд И-Баримтаар хяналт тавина л гэж байсан. Одоо би дахиж мах яримааргүй байна.
-АТГ-аас том төслүүдийн шалгалтыг хийж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Тэр одоо ч шалгаж байгаа. Аль 4-р сарын 22-ноос хойш л шалгаж байна. Аудит, махтай холбоотой ажлын хэсэг, кибер, нийслэлийн төсвийн сонсгол, том төслүүдийн шалгалтыг АТГ хийж байгаа. Нэг мөсөн шалгаад, цэгцлэх хэрэгтэй” гэлээ.
Дэлгэрэнгүй видео ярилцлага үзэх линк:







