
ОХУ-ын зэвсэгт хүчний өнгөрсөн бямба гарагийн өглөө Украины Днепропетровск мужийн Кривой Рог хотод байрлах “Солнечная галерея” худалдааны төвд үзүүлсэн цохилтын улмаас 16 хүн амь үрэгдэж, 130 хүн шархаджээ. Гал сөнөөгчид Украины цохилтын улмаас 9000 м² талбайд тархсан галыг унтрааж, аврагчид нуранги дор гацсан иргэдийг гаргаж авахаар ажиллаж байна.
Украины зэвсэгт хүчин өнгөрсөн бямба гарагийн орой ОХУ-ын Самара мужийн Чапаев хотод байрлах цахим худалдааны Ozon платформын агуулах болон Ейск боомт хотод дроны цохилт үзүүлжээ. 7-р сарын 18-наас хойш Киев Оросын цахим худалдааны хамгийн том платформ болох Wildberries компанийн агуулахууд болон дэд бүтцүүдэд олон арван цохилт үзүүлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаа Киев анх удаа “Оросын Amazon” гэгддэг Ozon цахим дэлгүүрийн агуулахад цохилт үзүүлсэн байна.









