
Гэр доторх аюул: Формальдегид хэмээх “чимээгүй алуурчин” – цуврал 2 дугаарыг хүргэж байна.
- Ер нь агаарын бохирдол судалдаг хүмүүс хоёр хуваагдаад зарим нь гадаад орчны бохирдол, зарим нь дотоод орчны бохирдол судалдаг. Гадаа агаарын бохирдолтой байсан ч дотор сайн байж болно гадаа агаар цэвэр байсан ч дотор ямар нэг муу, хорт бодис ялгаруулж, бохир байж болно. Агаар бол агаар биш тусдаа салаад тусдаа судлагдахуун болдог.
Сая үзсэн нэвтрүүлэг дээр эмэгтэйн барьсан зүйл нь барилга дотор байгаа цементийг хэлж байна уу?
- Яг үүн дээр гипсен хавтанг хэлж байна. Гипсен хавтан бол байгалийн гаралтай шохойн чулууг шахаж гаргаад, эргээд үйлдвэрийн аргаар шахаж хийхийг хэлдэг. Гэтэл байгалийн гаралтай зүйлүүд чинь хязгаарлагдмал байдаг учраас зарим улс орнууд, ялангуяа БНХАУ-д дотор нь хийдэг материалыг нь өөр юмаар орлуулаад синтетик гипсен хавтан гэх зүйл хийж байгаа юм.
Тэр нь юу байдаг вэ гэхээр синтетик буюу тухайн гипсенд байх ёстой байгалийн шохойн чулуу байхгүй байна гэсэн үг. Үүний оронд цахилгаан станцаас гардаг үнснээс хүхэрлэг бодисыг нь ялгаж аваад хийчихэж байгаа юм. Магадгүй өөрсдөд нь хэрэгтэй байгаа чанарууд нь тэнд илүү байдаг учраас синтетик хийгээд гадуур нь хөнгөн цагаан хийж байгаа байхгүй юу.
Шинэ барилгууд гоёлын хавтангууд гэх мэт янз бүрийн хавтангууд ашиглаж байна тэр хавтангууд чинь ямар нэгэн бодис ялгаруулж байна л гэсэн үг.
Шахчихсан хавтангууд магадгүй модны үртэс ч байж болно шүү дээ. Модны үртсийг шахахдаа цавуугаар наагаад түүнээс нь бодис ялгарч байгаа юм. Эсвэл модны үртэс биш өөр төрлийн үртэс шахсан бол тэрнээс ч бодис ялгарч байна л гэсэн үг. Би гипсен хавтанг юу гэж боддог байсан бэ гэвэл материалаас нь бодис ялгарах боломжтой юм байна гэж бодоод судлаад үзэхэд Формальдегид буюу хавдар үүсгэгч бодис тасралтгүй ялгаруулдаг юм байна энэ нь ялангуяа синтетик гипсен хавтанд агуулагддаг юм байна.
БНХАУ-д нүүрснээс гардаг үлдэгдэл үнсээр гипсен хавтанг хийдэг гээд байгаа шүү дээ. Үүний хохирогч нь хэн юм бэ?
- Нэгдүгээр хохирогч нь тэр гипсен хавтанг хийсэн өрөөнд байгаа хүмүүс зарим өрөө гипсен хавтантай зарим өрөө нь обойтой өрөө байвал гайгүй. Хоёрдугаарт орчны эрүүл мэндийнхэн яадаг вэ гэвэл эмзэг бүлэг гэж ялгадаг энэ нь таваас доош насны хүүхэд, 65-аас дээш насны ахмад насны хүмүүс эмзэг бүлэгт буюу агаарын бохирдлын эмзэг бүлэгт ордог. Хүүхдийн уушгины хөгжил нь төрсний дараа явагддаг учраас бид нараас арав дахин бага цулцантай байдаг болохоор амьсгалах болгондоо гэмтэж байдаг. Өндөр настай хүмүүсийн хувьд архаг хууч өвчинтэй биднийг бодвол эрүүл мэндийн ерөнхий нөхцөл байдал нь өөр байдаг учраас эмзэг тусдаг.
Формальдегид дэгдэмхий органик нэгдлийн төрөлд ордог энэ төрлийн нэгдэл нь ихэнх тохтолдолд цавуунд агуулагдаж байдаг гипсен хавтанд энэ нэгдэл нь арай илүү агуулагдаж байгаа юм. Монгол улс энэ тал дээр судалгаа хийж байсан юм билээ. Гипсэн ханатай өрөөнүүдээс 490 гаруй дээж аваахад Бензол толуол болон Формальдегид бодисууд 95 хувьд нь илэрсэн гэх судалгаа гарсан. Тэгэхээр гипсен хавтан нь сонгомлоор формальдегид бодисыг ялгаруулдаг байх нь.
Формальдегид нь ялгараад байвал ямар хор хөнөөлтэй бэ?
- Бодисуудыг судалсаар байгаад хавдар төрүүлдэг нэгдүгээр эгнээ, хавдар төрүүлдэггүй хоёрдугаар эгнээ гээд ангилчихсан байдаг. Формальдегид нь хавдар төрүүлэгч нэгдүгээр эгнээнд багтдаг үүн дотроо сонгомлоор цусны хорт хавдар төрүүлдэг байх нь. Цусны хорт хавдар нь жил бүр хүүхдүүдийн дунд 20-30 хувь өсөж байгаа шүү дээ.
Бид нар бол ажилдаа явлаа гээд л гараад яваад өгдөг хүүхдүүд гэрээс гарлаа цэцэрлэг, цэцэрлэгээс гарлаа гэр тэгэхээр энэ хоёр орчинд бохирдол ихтэй бол шууд өртөж байна гэсэн үг. Би нэг удаа цэцэрлэгт очоод үзэхэд формальдегид ялгардаг байж болохуйц будгаар будсан тоглоомууд байсан. Тэгэхээр хүүхэд тоглоомоо бариад хоол ундаа идэхээр гурван замаархордож байна том хүн хоёр замаар хордож байна. Тэгэхээр хамгийн их хордож буй нь хүүхдүүд болж байна шүү дээ.
Би сая төрсөн гурван хүүхдийн ээж л дээ. Ээжүүд тоонуус их байна, ураг доошилж байна, зулбалт их байна гэж их ярьдаг юм билээ. Энэ болгон энэ зүйлтэй хамаатай байна гэж байх уу?
- 2010-аад онд хийсэн судалгаа байдаг. Зулбалт нь Монгол Улсад өвлийн улиралд маш ихээр бүртгэгдэж байна. Хэрэв агаарын бохирдлоо дөрөв дахин бууруулж чадвал ураг зулбах эрсдэлийг тав дахин бууруулж чадна гэсэн судалгаа бий зулбалт шууд агаарын бохирдолтой хамаатай.
Том хүн дотоод орчноос хоёр замаар хордож байна хүүхэд гурван замаар хордож байна гэж хэллээ шүү дээ. Хүүхэд хордлоо гэхэд ямар хор хөнөөлтэй байдаг бэ?
- Ялангуяа энэ дэгдэмхий нэгдлүүд нь тэр дундаа хурц үнэртэй зүйлүүд бидний амьсгалын замыг цочоогоод агшилт өгч эхэлдэг үүнийг бид багтраа гэж нэрлэдэг. Чанартай байх тусмаа хорин дөрвөн цагийн дотор хатдаг гээд байгаа бодисууд хорин дөрвөн цаг дотроо бодис нь дэгдээд алга болчихдог. Сургууль цэцэрлэгийн засварыг мөнгө зарахгүйгээ зургаан сардаа багтаад хийдэг байх юм бол зургаагаас найман сард цонхоо онгойлгоод орхиход дэгдэж байгаа бодис гарах ёстой байхгүй юу.
Иргэд барилгын компаниудаас шаардах ёстой юм билээ. Барилга барихад ашиглаж буй материалын чанарын баталгаажих хуудас байна уу? Ямар ямар бодис ялгаруулж байна вэ? Гэдгийг сайтар шалгах ёстой. Шинэ орон сууц ашиглалтад орж байхад 500m2 тутамд формальдегид хэмжинэ гэж байдаг ч барилгын компаниуд нэг цэгээс хэмжилт хийлгэдэг юм билээ. Жишээ нь чиний таван давхарт байгаа өрөөг хэзээч хэмжүүлэхгүй л байхгүй юу. Зарим компаниуд Формальдегид хэмжүүлдэггүй юм шиг байна лээ.







