
Байнгын хороо, чуулганы танхимд ганц үг ган хийдэггүй “амьгүй” гишүүдийн нэг бол Мягмардашийн Сарнай. Тэрбээр Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын дөрөвт бичигдэж УИХ-ын гишүүн болсон юм. УИХ-ын гишүүн Н.Сарнайгийн аав Базархандын Мягмардаш Б.Даш, Н.Пүрэвдаш, Б.Цэвээндаш, Н.Мөнхдаш гэж дөрвөн дүүтэй. “Дарханы таван Даш” гэдгээрээ алдартай гэнэ. Зодооны хэргээр хорих ял сонсож, өршөөлөөр суллагдсан тэрбээр төрсөн дүү нарынхаа нэгийг УИХ-ын гишүүн болгох гэж хэдэнтээ оролдсон ч өвдөг шороодож байсан түүхтэй аж. Цагтаа Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар хүртэл ажиллаж явсан тэрбээр охиноо “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтад бичүүлж чадсанаар гэр дотроосоо гишүүн “төрүүлэх” хүслээ сая нэг биелүүлж чаджээ.
М.Сарнайгийн тухайд Алдарт эхийн хоёрдугаар одонтой. Түүний нөхөр Т.Баясах АН-ын гишүүн. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Засаг дарга, АН-ын Улс төр, нийгмийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 онд бурхан болсон юм.
М.Сарнайгийн намтар, ажлын туршлага, хөрөнгөтэй танилцацгаая.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2002 онд Монгени бүрэн дунд сургууль
- 2016 онд ШУТИС-ийн ҮТДС-ийн Хувцасны дизайнер, бакалавр
- 2017 онд ХУИС-ийн Бизнесийн удирлага, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2017 онд “МӨНХ ЭС ЭС” ХХК-д менежер
- 2023 оноос “МӨНХ ЭС ЭС” ХХК-д гүйцэтгэх захирал
- 2023 оноос “Алдарт Эх Тэнгэр Ээж Холбоо” ТББ-н Тэргүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Англи
М.САРНАЙГИЙН АТГ-Т МЭДҮҮЛСЭН ХОМ
- Өөрийн орлого: 16.1 сая
- 250 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай
- 1 тэрбум 71 саяар үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, үйлчилгээний зориулттай нэг барилга, хоёр авто зогсоолтой.
- 35 саяын үнэт эдлэлтэй
- Хадгаламждаа 32,5 сая төгрөгтэй.
- 580 саяын авлагатай
- МӨНХ ЭС ЭС ХХК, Алдарт Эх Тэнгэр ээж холбоо НҮТББ, Эрдэнэс таван толгойд хувьцаа эзэмшдэг
- Бэлэг, өв залгамжлал 45 сая







