УИХ-ын дарга Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ

И монголиа платформ дээр “УИХ таныг сонсож байна” цэсэнд иргэдээс хамгийн их ирүүлсэн саналын нэг нь “Зээлийн хар жагсаалт” болон зээлийн мэдээллийн сангийн асуудал байсан.
Өмнө нь иргэн зээлээ бүрэн төлж барагдуулсан ч мэдээлэл нь цаг тухайд нь шинэчлэгддэггүйгээс болж зээлийн оноо буурах, улмаар дахин зээл авах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд гарсаар ирсэн.
Тэгвэл иргэдийн саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаатай чиглэлийг Монголбанкинд өгсөн бөгөөд үр дүнд иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой болсон байна.
Энэхүү өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн санхүүгийн хэрэгцээгээ саадгүй шийдвэрлэх, дахин зээл авах боломж бүрэн нээгдэж байна.









