
Хамтран ажиллах санал
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
“Бяцхан Лусын Арслан” цэцэрлэг нь Сингапур улсын сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн албан ёсны франчайз хэрэгжүүлэгч цэцэрлэг билээ.
Цэцэрлэгт маань хоёроос зургаан настай хүүхэд суралцах боломжтой бөгөөд уртасгасан цагаар буюу арван хоёр цагаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн нэмэлт тусгай хөтөлбөрүүдтэй, хос хэл дээр сургалтаа явуулдаг сургуулийн өмнөх боловсролын байгууллага юм.
Манай цэцэрлэгийн байршил ажил өрнөж, амьдрал буцалдаг хотын төв цэгт буюу Чойжин Сүйтэс барилгын нэг давхарт байрладаг нь ажил хэрэгч эцэг эхчүүдийг ажилдаа ойр, хүүхэддээ ойр, санаа зовох зүйлгүйгээр өдөр тутмын ажил хэргээ төлөвлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Тиймээс бид энэ жилээс эхлэн хотын төв цэгт байршиж буй аж ахуй нэгжүүдийг бидэндтэй хамтран ажиллаж, ажилтнуудынхаа бүтээмж, амьдралын чанарыг дээшлүүлэхийг санал болгож төлбөрийн хөнгөлөлт, уян хатан нөхцлүүдийг санал болгож байна.

Little Merlion Kindergarten-д байгууллагынхаа ажилтнуудын 3 болон түүнээс дээш хүүхэд бүртгүүлэн суралцуулах тохиолдолд дараах хөнгөлөлтийг санал болгож байна:
- 3-аас дээш хүүхэд-10 хувь
- 5-аас дээш хүүхэд-20 хувь
- 10-аас дээш хүүхэд-30 хувь
Хөнгөлөлт нь тухайн байгууллагын ажилтнуудын хүүхдүүдэд хамаарна. Бидэнтэй хамтран ажиллаж ажилтнуудынхаа бүтээмж, амьдралын чанар, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийг урьж байна.
Liitle Merlion Kindergarten
Холбоо барих: 77032626, 99033100, 88111004









