
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсуурийн Золжаргал хүнд өвчний улмаас таалал төгсөж Монгол Улсын Соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.
Б.Золжаргал нь Ардын жүжигчин Б.Мөнхдорж агсны удирдлага дор Соёл урлагийн их сургуулийг төгсөн 2013 оноос Улсын драмын эрдмийн театраас ажлын гараагаа эхэлжээ.
Б.Золжаргал нь 2015 оноос Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн гол дүр Отгоолойн дүрд тоглож уран бүтээлийн замналаа эхлүүлж Т.Габбегийн “Үнсгэлжин”, Б.Жаргалсайхан “Тэмүүжин”, У.Шекспирийн “Ромео Жульета” гэх мэт олон жүжгийн гол болон тумлах дүрүүдийг бүтээж, 2015 онд “Драм 3” хамтлагийг байгуулан дууны уран бүтээлд өөрийн авьяас билгээ сорихын хажуугаа 2015 онд “Тэрбумын хэрэг” УСК, 2024 онд “Бараг л аймшгийн кино” Уран сайхны киноны гол дүрд тоглосон чадварлаг жүжигчин байлаа.
Түүний гэргий МУГТ М.Анхцэцэг өөрийн цахим хуудастаа:
10 жилийн өмнө анхны харцаар дурлуулсан хайртай хань минь мөрөөдлийн минь амьдралаар амьдруулж, үргэлж ард минь дэмжсээр одоо л хамт байж арыг нь даая гэтэл даан ч амжсангүй. Дэндүү их хайртай шүү дээ би чамдаа. Хоёр хөөрхөн үрээ орхиод арай л эрт явчихлаа. Хүний хайлан байсан юм шүү дээ чи минь” хэмээн нийтэлжээ.








Дэндүү хайран юма залуус маань эрт буцах юма. Ум маани бад мэ хум.