
Балбын шерпа Ками Рита Эверестийн оргилд 32 дахь удаагаа гарч, рекорд тогтоожээ
“Эверестийн хүн” хочтой Балбын алдарт шерпа Ками Рита өнгөрсөн ням гарагт дэлхийн дээвэр Эверестийн оргилд 32 дахь удаагаа гарч, өөрийн болон дэлхийн рекордыг эвджээ.
Түүнтэй адил өнгөрсөн ням гарагт “Уулын хатан” нэрээрээ алдаршсан шерпа Лхагпа Эверестийн 8849 м оргилд 11 дэх удаагаа гарснаар дэлхийн ноён оргилд хамгийн олон удаа гарсан эмэгтэй уулчдын рекордыг дахин эвджээ.
Балбын Аялал жуулчлалын яам болон Балбын Ерөнхий сайд Балендра Шах нар Ками Рита, Лхагпа хоёрт түүхэн амжилт гаргасанд баяр хүргэжээ.
56 настай Ками Рита хамгийн анх 1994 онд Эверестийн оргилд гарснаасаа хойш жилдээ нэг удаа, зарим жилд хоёр ч удаа Эверестийн оргилд гарч байжээ. 2018 онд тэрээр Эверестийн оргилд 22 удаа гарсан анхны хүн болж байжээ. Өнгөрсөн ням гарагт тэрээр 14 Peaks Expedition компанийн үйлчлүүлэгчийг дагаж, хөтчийн хувиар Эверестийн оргилд гарчээ. 52 настай Лхагпа шерпагийн хувьд 2000 онд Эверестийн оргилд гарснаар дэлхийн хамгийн өндөр оргилд гарсан анхны Балба эмэгтэй болж байжээ.
Түүний Эверестийн оргил руу хийсэн авиралтууд болон ганц бие ээжийн амьдралыг харуулсан Mountain Queen нэртэй баримтат кино 2023 онд гарч байжээ.








Ёооё