Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг төвийн зургаан дүүргийн зургаан байршилд зохион байгуулна

Үндэсний бахархалт Chinggis Original Draft шар айраг 21 аймагт байршиж Монголын шар айргийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй түүхэн алхмыг хийлээ. Тэд Монгол орныхоо 21 аймгийн өнцөг булан бүрд “Chinggis Original Draft” буюу гоожуурын амьд шар айргийг байршуулж, салбартаа урьд өмнө нь хийж байгаагүй логистикийн сүлжээг үүсгэсэн ХАМГИЙН АНХНЫ БРЭНД болж чадлаа.
Урьд нь гоожуураас саяхан гарсан амьд шар айргийг зөвхөн нийслэл хүрээг л бараадан уух боломжтой байсан бол өдгөө тал нутгийн дөрвөн зүг найман зовхистод суугаа хэн бүхэн хүртэх боломжтой болж буй нь энэ юм.
Аялалд амт нэмэх амьд шар айраг – Chinggis Original Draft
Аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед эх орныхоо өв соёл, түүхэн нэрээр дэлхийд танигдсан үндэсний бахархалт брэнд дотоодын аялагчид төдийгүй гадны жуулчдад Монголын чанартай үйлдвэрлэл, чансаатай амтыг сурталчлах “Нэрийн хуудас” болох нь дамжиггүй. Тал нутгийн тэнгэрт түгэх оддыг ширтэнгээ “Chinggis Beer” гэх түүхээр овоглосон бахархалт брэндийн чанартай амтыг таашаах нь дэлхийн жуулчдын хувьд тал нутгаас авах тансаг мэдрэмж яах аргаггүй мөн юм.
Анхдагч амт – Түүчээлэгч чанар
21 аймгийг дөнгөж цоргоноос нь гарсан амьд шар айргаар тогтмол хангах нь тээвэрлэлт, хадгалалтын маш нарийн горим шаарддаг бөгөөд үүнийг “Chinggis Beer” брэнд чанарын өндөр түвшинд шийдэж, өөрсдийн чансааг дахин баталлаа.
Монголын шар айргийн салбарын түүхийг 29 жилийн турш түүчээлж ирсэн “Chinggis Beer” брэнд нь зөвхөн амтаараа бус, чанар, стандартаар хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр ирсэн билээ. Тэр дундаа “Chinggis Original Draft” буюу гоожуурын амьд шар айраг нь шинэхэн амт, тогтмол чанар, зөв хадгалалтын стандартаар шар айрагт дурлагчдын итгэлийг хүлээж, эргэлзэхгүй сонгодог сонголт нь болсоор ирсэн юм.


Энэ зуны аяллын маршрут тань хаашаа ч хөтөлсөн ‘Chinggis Original Draft’ шар айргийн шинэхэн амт үргэлж хамт байж аялалд тань амт нэмнэ хэмээн тус брэндийнхэн нүүр бардам онцолсон билээ.
+21 хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно








