
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын үеэр анх удаа “Super Bowl”-ийн хэв маягийн хагас цагийн шоу зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолт ирэх долоодугаар сарын 19-нд АНУ-ын Нью Жерси муж дахь МетЛайф цэнгэлдэх хүрээлэнд болно.
Зохион байгуулагчдын мэдээлснээр уг шоунд Өмнөд Солонгосын BTS хамтлаг, попын хатан хаан Мадонна болон Колумбын дуучин Шакира нар оролцож, үзүүлбэрээ толилуулахаар болжээ.
Энэ удаагийн ДАШТ нь түүхэндээ хамгийн олон буюу 48 багийн оролцоотойгоор зургаадугаар сарын 11-нд эхлэх юм. Мөн дуучин Шакира өнгөрсөн долоо хоногт 2026 оны ДАШТ-ий албан ёсны шинэ дууны хэсгээс хүргэсэн бол пүрэв гарагт бүтэн хувилбарыг нь сонсогчдод танилцууллаа.
Тэрбээр уг дууг Нигерийн уран бүтээлч Бурна Бойтой хамтран бүтээсэн бөгөөд дуу нь “Бид бэлэн” гэсэн утгыг илэрхийлж байгаа аж.







