
ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаа украины дроны халдлага болон цохилтын үр дагаврыг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг зэргийг нийтлэхийг хоригложээ.
Уг журмыг Москва хотын Терроризмын эсрэг зөвлөл “худал мэдээлэл тархахаас сэргийлэх” зорилгоор санаачилсан бол Москва хотын захиргаа дээрх журам нь олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэжээ.
Уг журам ОХУ-ын Батлан хамгаалахын яам, Москва хотын дарга болон Москва хотын засаг захиргааны нийтэлж буй зураг, дүрс бичлэгүүдэд хамаарахгүй ба уг журмыг зөрчсөн энгийн иргэдийг тус бүр 3000-5000 рублиэр, төрийн албан тушаалтнуудыг 30 000-50 000 рублиэр, хуулийн этгээдүүдийг 50 000-200 000 рублиэр торгох аж.
Өнөөдрийн байдлаар Украины дроны цохилтуудын үр дагаврыг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг нийтлэхийг хориглосон журам ОХУ-ын 30 гаруй мужид үйлчилж байгаа аж.







