
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас 71 насандаа таалал төгсөв. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам цахим хуудаснаа ChatGPT-ээр бичүүлсэн үү гэлтэй эмгэнэл бичиж оруулжээ.
Тухайн эмгэнэлдээ ““Амьддаа бие биеэ хайрла” гэсэн түүний үг нь ганцхан шүлгийн мөр биш — энэ бол монгол хүний амьдралын гүн ухаан, хүн чанарын мөнх дуудлага юм. “Ижийтэйгээ байхад”, “Тэнгэр шиг бай”, “Хүн хүнийхээ түшиг” зэрэг бүтээлүүд нь үе үеийн уншигчдын нулимс, инээд, ухаарлыг дагуулж, сэтгэлийн гүнд мөнхийн гэрэл асааж явсан билээ” хэмээжээ.
Тодруулан хэлбэл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам маань Очирбатын Дашбалбар агсны “Амьддаа бие биеэ хайрла”, “Тэнгэр шиг бай” шүлгүүдийг Ш.Гүрбазар бичсэн хэмээн ташаарчээ. Мөн Б.Лхагвасүрэн агсны “Ижийтэйгээ байхад би баян байсан” шүлгийг Ш.Гүрбазарыг бичсэн гэж постдоо дурджээ. Түүнчлэн овгийг нь андуурч, Шагдарын Гүрбазар гэж бичжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны пэйждээ 12:13 минутад оруулсан эмгэнэлээ 12:49 минутад өөрчилж оруулсныг та дараах зургаас хараарай. Ичиг, ичиг.










