
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Баталсан төсөв дээр хориг тавиад улмаар алдагдалгүй төсөв баталсан шүү дээ. Алдагдалгүй төсөв гэж юу юм бэ гэхээр манай улс шиг хөгжиж буй орны хувьд дэндүү том тансаглал. Манай улс шиг том төслүүдээ эхлүүлсэн, зээлээ авчихсан улсын хувьд төсөв нь алдагдалгүй байна гэдэг мөрөөдөл байхгүй юу.
Алдагдалгүй төсөв батлаад авчихсан зээлүүдээ зарцуулах боломжгүй болчихсон. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ажил нь аль хэзээний эхэлчихсэн, зээлээ авчихсан, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь эхэлчихсэн. Газрын тосны үйлдвэр ч мөн адилхан авсан зээлээ ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа учраас өртөг нь нэмэгдэж байгаа, зээлийн хүү нь ч нэмэгдэж байгаа. Сэлбэ дэд төвийн талаар сонгуулийн мөрийн хөтөлбөрт байгаа бондоо босгоод ажлаа эхлэх гэхээр зарцуулах эрх байгүй байна. Энэ болгон чинь улс орноо хорлож байгаа хэрэг шүү дээ.







