
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан, салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Идэвхтэй насжилт – Дасгал хөдөлгөөн” аяныг улс орон даяар эхлүүлж байна.
Энэхүү аян нь нэг удаагийн нээлтийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй бөгөөд ахмад настнуудыг өөрийн оршин суугаа гэр, байшинтайгаа ойр байршилд, долоо хоногийн 2-3 өдөр тогтмол цагт дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэх, улмаар эрүүл мэндээ хамгаалж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Ахмад настны тухай хуулийн 11.1.2-т заасан нутгийн захиргааны байгууллагуудын үүргийн дагуу аймаг, нийслэл, дүүрэг, хороод ахмадуудад ойр байрлах нийтийн эзэмшлийн зам талбай, спорт заалыг үнэ төлбөргүй гаргаж өгөх зохион байгуулалтыг хангаж байна. Нээлтийн арга хэмжээ: 2026 оны 05 дугаар сарын 09-ний Бямба гараг 11:00 – 13:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.







