Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 190 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын дунд сургуулийн дүрслэх урлагийн багш Цэрэнчимэдийн Батбуянгийн дижитал уран зургийн 99 бүтээлийн “УЛААНБААТАР-99” анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэхэд бэлэн боллоо. Улаанбаатар хотын сэдэвт дижитал уран зургаар бүтээгдсэн хамгийн олон бүтээл бүхий монголд анх удаа гарч байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлт: 2026 оны 05 сарын 09-ний бямба гарагт 15 цагаас Bluemon төвийн 1 давхарт байрлах Norphei art галерейд болох бөгөөд нээлтийн үеэр морин хуурын аялгуу эгшгийг сонсож, яруу найрагчдын шүлэг найргийг сонсохын зэрэгцээ дуу хөгжмөөр дүүрэн байх болно.
05 сарын 08-14 ний хугацаанд Норпей Арт Галерейд 08:00 – 23:00 үнэ төлбөргүй үзэгчид нээлттэй үзэн сонирхох боломжтой аж.








Бахархмаар сайхан мэдээ байна! Ахдаа баяр хүргье👏👏👏🎨
Өөрийн сэтгэл, хөдөлмөрөө шингээсэн уран бүтээлээрээ галлерид нээлт хийж байгаа нь жинхэнэ зориг, тууштай байдлын илэрхийлэл, Таны зургууд хүмүүсийн сэтгэлд хүрч, өөр өнцгөөс харж мэдрэх урам өгнө гэдэгт итгэлтэй байна.
Цаашдын уран бүтээлд нь улам их амжилт, урам зориг, өнгө гэрэл дүүрэн байг! 👏
Батбуян багшдаа амжилт хүсье.