
Нийслэлийн дөрвөн байршилд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн тав болон есдүгээр сарын бүх Бямба, Ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.
Энэ онд тус хөдөлгөөнийг “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” урианы дор дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж эхлээд байна.
Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг дараах байршлуудад зохион байгуулж байгаа аж.
Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа:
- Баянзүрх дүүрэг – Жуковын талбай
- Налайх дүүрэг – Соёлын төв ордны талбай
- Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэн
- Чингэлтэй дүүрэг – Барилгачдын талбай
Мод тарих нэгдсэн байршлууд:
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
- Баянгол цэцэрлэгт хүрээлэн
- Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн
- Хоймор хайрхан мод тарих цэг
- Богд хаан уул мод тарих цэг
- Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар болон бусад байршлуудад тарих боломжтой.
Мод тарих нь зөвхөн тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Иргэн та бүхэн байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.








