
Хүлээлт дууслаа.
Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн үндэсний аварга “ЧИНГИСИЙН ХҮЛЭГҮҮД” буюу “CHINGGIS BRONCOS” багийн “BCL Asia” Азийн аварга шалгаруулах тэмцээний талбайн эзэн багийн хариуцлагатай тоглолтууд албан ёсоор эхэлж байна.

Тэдний эхний тоглолт Хятадын багтай тулснаар эхлэх бөгөөд Тайваны багийн тоглолтоор үргэлжлэх юм. “CHINGGIS BRONCOS” багийн тамирчид тив дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо талбайн эзэн багаар үргэлжлүүлж буй нь үзэгчид бидний хувьд бахдам үйл явдал билээ.


“CHINGGIS BEER” брэндтэй нэгдэн түүхээр овоглосон хийморь нь өөдөө хамтралын гал гарсан тоглолтуудыг эзэн багын талбайд үзүүлж, үзэгч олныг байлдан дагуулан түүхээ тивд, нэрээ дэлхийд тамгалахаар “Чингисийн Хүлэгүүд” мордож байна.




Азийн шилдэг багуудтай хүч үзэх энэхүү хариуцлагатай тулааныг бид эх орныхоо талбайд, хөгжөөн дэмжигчдийнхээ халуун алга ташилт, нэгдмэл уухай дор эхлүүлж байгаагаараа онцлог юм.
Түүхээр овоглож тивд довтлох “CHINGGIS BRONCOS” багтаа амжилт хүсье!







