“Улаанбаатар марафон-2026”-д 46,306 хүн бүртгүүлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас эхэлсэн. Хуралдаанаар бүлгийн шинэ даргаа сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Учир нь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр гаргасан.
Улмаар дараагийн бүлгийн дарга хэн байх вэ гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн юм.
Албан бус байдлаар Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Ц.Туваан зэрэг гишүүдийн нэрс яригдаж байсан бол өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэгийг нь сонгохоор ярьж байгаа аж.







