Зуны амралтаар хүүхдэдээ музей үзүүлэнгээ, чанартай цаг гаргаарай

Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 15:58 гарсан хээрийн түймрийг 19:44 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.30) 11:20 цагт бүрэн унтраажээ.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн 23 хүн, 2 автомашинтайгаар оролцсон юм. Урьдчилсан байдлаар түймэрт 50 га талбай өртсөн байна.








