Нисэхээс Нүхт хүртэлх хоёр километр авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Монгол орны 16 аймгийн нутгаар хуурайшилт нэн өндөр байна
2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэрийн нийт нутаг, Увс, Булганы баруун, Завханы зүүн, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Баян-Өлгий, Сүхбаатарын хойд, Төв аймгийн баруун, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Харин Баян-Өлгийн өмнөд, Булганы зүүн, Завхан, Хөвсгөлийн өмнөд, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Дорнодын зарим газраар хуурайшилт их байна. Мөн Эрдэнэт, Дарханы нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.









