Татварын багц шинэчлэл: Иргэн, ААН-ээ татварын бодлогоор дэмжиж байж, эдийн засгаа хамгаална

E-Mongolia платформын нэр, логог хууль бусаар ашиглаж, “650,000₮-ийн төрийн дэмжлэг” олгоно гэх хуурамч мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэн, хувийн мэдээллийг нь хулгайлах (Phishing) тохиолдол ихэссэн тул сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Залилагчид таны овог нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг цуглуулж, цаашлаад банкны мэдээлэлд тань нэвтрэхийг оролдож байгаа тул дараах зөвлөмжийг дагахыг анхаарууллаа.
Сонор сэрэмжтэй байх зөвлөмж:
- Төрийн аливаа халамж, мөнгөн дэмжлэгийн мэдээлэл зөвхөн төрийн байгууллагын албан ёсны веб сайт болон баталгаажсан (цэнхэр тэмдэглэгээ бүхий☑️) сошиал сувгуудаар дамждаг.
- Төрийн үйлчилгээний нэгдсэн систем нь ЗӨВХӨН e-mongolia.mn хаягийг ашигладаг. Хэрэв холбоос нь oulongjs.com гэх мэт өөр нэртэй байвал шууд хаах хэрэгтэй. Төрийн байгууллага танаас баталгаагүй холбоосоор (линк) дамжуулан хувийн мэдээлэл, нэг удаагийн нууц код (OTP) бөглөхийг хэзээ ч шаардахгүй.
- Залилагчид “Sponsored” буюу ивээн тэтгэсэн сурталчилгаа ашиглан олон хүнд хуурамч мэдээллээ хүргэдэг. Пост оруулсан хаягийн нэр, идэвх зэргийг заавал шалгаарай.
САНАМЖ: Таны мэдээллийн аюулгүй байдал таны гарт байна. Хуурамч мэдээллийг ялгаж таньж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ цахим болон санхүүгийн эрсдэлээс хамгаалаарай.








