Хурдан морины бүсийн уралдааныг таван аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ

Улаанбаатар хотод өнөөдөр (2026.04.28) өрнөх үйл явдлын хураангуйг хүргэе
- 10:30 цагт Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр” тохиож байгаатай холбогдуулан Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
- 11:30 цагт: Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон Дэлхийн морьтнууд ТББ-аас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачлагыг олон нийтэд танилцуулах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- 12:00 цагт: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.








