
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө дулаарч +17…+19 градус дулаан байна. Багануур орчмоор: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө дулаарч +14…+16 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө дулаарч +15…+17 градус дулаан байна.








