
Л.Энх-Амгалан: БЗС-гаас авсан зээлээ төлөхгүй байгаа нөхдийг хөдөө багшаар явуулна
“Баруунд боловсрол эзэмшсэн залуус хөдөө орон нутагт очиж багшилж байгаа. Одоо БЗС-аас зээл авч сураад зээлээ төлөхгүй байгаа нөхдийг хөдөө орон нутагт багшаар явуулъя. Хөдөө очиж ажиллаад зээлээ төл.
Орон нутагт ажилласнаар нь төлбөрийг нөхөн тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлье” гэлээ.
Мөн тэрбээр багшийн дутагдлын талаар “Багшийн дутагдлыг нөхөх ажлуудыг онцолж хийнэ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,742 багшийн дутагдал байгаа. ЭЕШ-даа өндөр оноо авсан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даадаг. Өнгөрсөн хугацаанд 5,000 орчим багшийг ингэж бэлдсэн юм билээ. Гэхдээ эдгээр багшийн 50 хувь нь өнөөдөр салбартаа байхгүй байна. Энэ багш нараа олж авчирна. Тэд буцаж ирэхгүй бол төрөөс гаргасан зардлыг нь төлүүлнэ.
Төрийн өмчийн сургуулиудад ажилладаг шилдэг багш нарыг хувийн сургуулиуд цалингаар татдаг асуудлыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ:
Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн таван жилд ЕБС-аас сургуулийн менежмент эсвэл хамтран ажиллах нэрээр хувийн сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлж, манай маш олон багшийг цалингаар татсан байна. Төрийн сургуулиудын олон багшийг хувийн сургуулиуд цалингаар татсан. Үүнтэй холбоотой судалгааг бид хийж байгаа. Төрийн өмчийн сургуулиудын шилдэг багш нарыг сүүлийн гурван жилийн дотор ямар нэгэн байдлаар цалин амлаж татсан бол тэдгээр багш нарыгаа буцаана. Тэднийг буцааж өгөхгүй бол хувийн сургуулиуд багш авсан төрийн сургуульдаа нөхөн төлбөр төлнө” гэв.
Дэлгэрэнгүй мэдээлэл үзэх линк:








