
Их Британийн хаан III Чарльзийн АНУ-д хийх айлчлал энэ даваа гарагт эхэлнэ
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаан III Чарльзийн энэ 7 хоногт АНУ-д хийх айлчлал төлөвлөсөн ёсоор явагдана хэмээн Бакингемийн ордноос мэдэгджээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 250 жилийн ойг тохиолдуулан хийж буй энэхүү айлчлал нь энэ сарын 27-ноос 30-ны хооронд үргэлжлэх ба хаан III Чарльз АНУ-ын Вашингтон хот, Виржиния болон Нью Йорк мужуудад айлчлах юм.
Хамгийн сүүлд Их Британийн хааны гэр бүлээс Хатан хаан II Элизабет 2007 онд Ерөнхийлөгч Жорж Бушийн урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж байжээ. Хаан III Чарльз, хатан Камилла нар Цагаан ордонд болох хүндэтгэлийн хүлээлт авалтад оролцохоос гадна АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд хаан III Чарльз АНУ-ын Конгрессын өмнө үг хэлэх аж.








