2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ. Тодруулбал энэ жилийн марафоныг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Үүнд:
- Бүтэн марафон – 42км 195м
- Хагас марафон – 21км 095м
- Спорт гүйлт – 10км
- Эрүүл мэндийн гүйлт – 5км
- Гэр бүлийн гүйлт – 1.5км
Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.








