
Signal мессенжерийг хэрэглэдэг ХБНГУ-ын парламентын гишүүд, зэвсэгт хүчний албан тушаалтнууд, сэтгүүлчид болон засгийн газрын гишүүд фишинг буюу цахим залиланд өртөж, хувийн мэдээллээ хулгайд алдсан хэргийг ХБНГУ-ын Ерөнхий прокурорын газар шалгаж эхэлжээ.
Der Spiegel сэтгүүлд бичсэнээр гэмт этгээдүүд хохирогчдод Signal мессенжерээр PIN код нэхсэн мессеж, эсвэл QR код бүхий линк илгээн өгөөш хаяж, хувийн мэдээллийг нь авсныхаа дараа тэдгээр хэрэглэгчдийн хаалттай чатууд руу нь нэвтэрчээ.
Уг цахим залилангийн хохирогчид дунд Германы Боловсролын сайд Карин Прин, Барилга бүтээн байгуулалтын сайд Верен Хубертц нар багтжээ.
Уг хэргийг өнгөрсөн 2-р сараас эхлэн шалгаж эхэлсэн ба ХБНГУ-ын эрх баригчид уг хэрэгт ОХУ холбоотой гэж сэжиглэж байгаа аж.
Эх сурвалж: Spiegel Politic








