
Telegram мессенжерийг үндэслэгч Павел Дуров Telegram хэрэглэгчдийнхээ хувийн мессежнүүдийг Францын эрх баригчдад ил болгосноос Францын зах зээлээс гарсан нь дээр хэмээн мэдэгджээ.
Тэрээр 2026 он гарснаас хойш Францад криптовалют эзэмшигчдийг хулгайлж, барьцаалсан 41 хэрэг гарсан, Францын татварын албаны ажилтан бусдын хувийн мэдээллийг худалдсан хэрэгт сэжиглэгдэж байгааг онцлон, “Тэгээд ийм улсад нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үг, хувийн мессежнүүд бас хэрэгтэй юм гэнэ.” хэмээн бичжээ. Түүний хэлснээр Францын эрх баригчдад Telegram хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, мессежнүүдийг унших эрхийг олгох нь хэрэглэгчдийн хувийн мэдээлэл задрах, цаашлаад гэмт этгээдүүдийн золиос болох эрсдэлийг дагуулах аж.
Энэ сарын 15-нд Францын Улсын бүртгэлийн агентлаг кибер халдлагад өртөж, олон сая иргэний овог нэр, хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллүүд хулгайлагдсан хэрэг гарсан ба П.Дуров ийм төрлийн гэмт хэргүүдийн тоо цаашид Франц улсад нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа онцлон, иймээс хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Францын эрх баригчдад өгөхөөс татгалзаж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: Коммерсантъ








