Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас:
- 25-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар,
- 26-нд Монгол Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар,
- 27-нд нутгийн баруун өмнөд болон нутгийн зүүн хойд хэсгээр,
- 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи:
- Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
- Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.
Агаарын температур:
- Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…+8 градус,
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус,
- Бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8…+13 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +12…+17 градус,
- Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.








