Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянах түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжсэн гишүүд

Японы хойд зүгийн Иватэ мужийн уулархаг бүс нутагт орших Оцүчи хотын ойролцоо өнгөрсөн лхагва гарагт гарсан ой хээрийн түймэрт пүрэв гарагийн байдлаар 200 гаруй га талбай шатаад байна.
Ой хээрийн түймэрт 7 барилга шатаж, мужийн удирдлагууд болон Японы Өөрийгөө хамгаалах хүчин түймрийг унтраахаар нисдэг тэргүүд болон бусад мужийн гал сөнөөх албаны албан хаагчдыг дайчилжээ.
Оцүчи дахь бүх бага, дунд, ахлах сургуулиуд хаалгаа барьсан байгаа ба пүрэв гарагийн оройны байдлаар хотын удирдлагууд 2588 иргэн, 1229 айл өрхийг нүүн шилжүүлэх захирамж гаргажээ.








