Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянах түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжсэн гишүүд

Туулын хурдны замын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зогсоосон. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хууль хяналтын байгууллага эцэслээд, эргэлзээг тайлаад явуул гэсэн өнцгөөс зогсоосон байх гэж бодож байна. Улстөрчид, өөр санаа бодолтой гишүүд, иргэний нийгмийн байгууллага төсөл гацаахыг ойлгоно. Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө төслөө гацаадаг байвал Монгол Улсад юу ч урагшлахгүй. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглал чинь гал авах л зорилготой. Ерөнхий сайд чинь Ерөнхий мишок байх л зорилготой. Байнга нүдүүлж, гал дундуур явж ажлуудаа урагшлуулдаг түүхтэй. Засгийн газар өөрөө манлайллаа алдчихаар том төслүүд нь гацчихаж байгаа юм” хэмээсэн юм.








