
ОХУ болон Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай Ерөнхий сайд Н.Учрал холбогдож мэдээлэл авсан байна.
Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Казахстан улсын зүгээс манай улсад жилдээ нэг сая тонн түүхий газрын тос өгөхөд бэлэн байна гэсэн амлалтыг өглөө. Энэ чиглэлд хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа.
Мөн ОХУ-д албаны хүмүүстэй үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах талаар нэлээдгүй ярилцаж, тохиролцоонд хүрсэн. Тавдугаар сард дизель түлшний үнэ хамгийн багадаа 6250-6700 орчимд болохоор маш хүнд байдал руу орчхоод байгаа. Таны өгсөн захидал, албан хүсэлт, бусад зүйлсийг уламжилсан. ОХУ-ын зүгээс манай Засгийн газраас тавьсанчлан дотоодын зах зээлийн үнээр өгөх дээр зөвшөөрсөн хариу өгсөн сайн мэдээтэй байна. Ингэснээр тавдугаар сард үнэ өсөхгүй. Оны эцсийн байдлаар тооцож үзвэл 500 гаруй сая доллар буюу 1.8 их наядыг ард иргэд, ААН-ээс гаргуулах байсныг зогсоож чадлаа” хэмээн ярьсан юм.








