Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Ц.Баатархүү нарын 35 гишүүний өргөн барьсан “Улаанбаатар хотын газар олголтын” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах саналыг маргааш байнгын хороогоор хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байна. Хянан шалгах түр хороо байгуулахаар санал гаргасан 35 гишүүний дотор МАН-ын цор ганц гишүүн байгаа нь Д.Цогтбаатар. Энд дарж харна уу.
Хэрэв хянан шалгах түр хороо байгуулагдвал хянан шалгах хороо дараах асуудлыг шалгах юм байна.
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-оос 2025 оны шийдвэрүүд;
- Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал;
- Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх;
- Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал;
- Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал;
- Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах.








