Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая нь төллөжээ. Нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна.
Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 44.5%, зүүн бүс 38.3%, төвийн бүс 38.2%, хангайн бүс 43.1 хувьтай үргэлжилж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байгаа бөгөөд оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байна.








