
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Улсын Их Хурлын дарга асан З.Энхболд, Зам тээвэр хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар, Чингилтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноолоо.
Тодруулбал, Б.Энх-Амгаланг Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ буюу улс төрд нөлөө бүхий этгээд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлж бусдад давуу байдал олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэх хэрэгт…
З.Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын даргаар ажиллаж байхдаа буюу улс төрд нөлөө бүхий этгээд Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-амгаланд нөлөөлж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хорих ял тус тус оноолоо.








