
УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Миний бие өнгөрсөн жил 11 сард төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан. Тэр гомдол нь ямар гомдол байсан бэ гэхээр 2025 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гишүүн согтуу байсан. Намайг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн асуудлыг ярьж байхад хашхирч, “Нөгөө нэг тэнэг юмаа ярьж байна. Дандаа идэж, ууж, халамж авах тухай ярьдаг хоолны сав” гээд янз бүрээр доромжлоод байсан юм. Сэтгүүлчид гарч ирэхэд нь яриа авахад би тэгж хэлээгүй гэж хэлсэн. Тиймээс би гомдол гаргасан.
Ж.Батсуурь гишүүний гаргасан энэ үйлдэл нь:
- Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 8.1.21: Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.7: Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх
- Улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5: Биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх
- Улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 3.5: Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно
- Улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 3.17: Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй ба бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн.
Ж.Батсуурь гишүүний тухайд надтай холбогдоогүй. Уучлалт ч гуйгаагүй. Дээрээс нь Ёс зүйн дэд хорооноос ямар ч арга хэмжээ авсангүй. Би энэ гомдлыг шийдэгдэхийг, над руу Ёс зүйн дэд хорооноос холбогдохыг хүлээлээ. Сая Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнд гомдлоо сая дахиж өгсөн. Б.Хэрлэн гишүүнээс би амаараа ч асуусан. Өнөөдөр таарчхаад асуухад “Та хоёр хоорондоо л ярилцчихаач дээ” гэж байна. Урдаас инээгээд тавлаж байна. Ёс зүйн дэд хорооны ярьж буйгаар би одоо Ж.Батсуурь гишүүний араас очоод “Та намайг гомдоосон. Хоёулаа ярилцъя” гэх юм шиг байна. Яагаад миний өргөдөлд ажил хэрэгчээр хандахгүй байгаа юм бэ” хэмээлээ.









За боль л доо хөгшөөн. Өөрийгөө оронд нь тавиад үз дээ.
Ёс зүйг төрийн түшээд үлгэрлэж байх ёстой байтал төрийн ордонд ёс зүйгүй үйлдэл хамгийн их гарч бна. Энэ гишүүнийг доромжлож буй мэт боловч хэнч хэзээ ч өвдөж зовж хөгжилийн бэрхшээлтэй болохыг мэдэхгүй байж мөнх эрүүл байх юмшиг эмзэг иргэдээ илүү доромжилж байгаа нь гутамшиг. Энэ гишүүний ард хэдэн зуун мянган иргэд давхар хоолны сав гэж доромжлуулж байгаа нь ёс зүйгүй үйлдэл!!!
Энэ гишүүний тодрох гэсэн нэг сэдэв юм уу…