
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улаанбаатарт байгаа энэ гадаад хаяг, нэршлүүдийг хэрхэх вэ. Зоос гоёлын тэнд Туркээр биччихсэн гудамж байна. Заримдаа Хятадад яваад байгаа Солонгост яваад байгаа нь ч мэдэгдэхгүй юм. Нисэх буудлаас нааш явж байх замд “Эхлэл” гээд компани Хятадаар бичсэн зар сурталчилгаа байршуулсан нь дуулиан болсон. Хуулиа хэзээ, хэн хэрэгжүүлэх юм бэ?
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай: Улаанбаатар хотод Газарзүйн нэрийг хаягжуулалт дээр түлхүү хэрэглэж байгаа. Ер нь аливаа хот суурин газрын гудамж, зам, талбайд гадаад нэрийг өгч болно. Геодези, зураг зүйн тухай хуульд заачихсан байгаа. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндсний зөвлөлөөс зөвшөөрөл авч, Иргэдийн хурлаас шийдвэр гаргадаг. Иргэдийн хурлын шийдвэрээр тухайн гудамж, замд гадаад нэр олгодог.
Бид бүхний тухайд 2013 онд батлагдсан хаягжуулалтын тухай хуулийг шинэчлэхээр хуулийн төсөл боловсруулсан байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нэршил өгөх талаар хэлээгүй юм, А.Энхманлай дарга аа. Туркээр бичигдээд байгааг нь хэлсэн юм. Монгол хэлний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль гээд бүх хуулиар чинь энэ зөвшөөрөгдөхгүй шүү дээ.Хоёрдугаарт, хяналт тавьж байгаа, хэрэгжүүлж байгаа агентлаг чинь болохгүй байна аа. Монополын эсрэг газар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдгийг болиулъя. Хэрэгжилт дээр хяналт тавьж байгаа газар чинь ажлаа хийж чадахгүй байна. Монополын эсрэг газраа ажил хийлгэдэг болгооч. Эсвэл байхгүй болгооч ээ.
ШУУД:








