
Их спортын төрлүүдээс гадна Монголын холимог тулаанчид улс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа.
Тэгвэл мэргэжлийн холимог тулаанчид буюу Black Combat холбооны төслийн хамт олон нэг шинэ шуугианыг тулааны ертөнцөд тариад эхэллээ.
Өнгөрсөн 2025 оны 10 дугаар сарын эхээр БНСУ-ын мэргэжлийн холимог тулаанчдын тэргүүлэх зэргийн холбоо Black Combat холбооны ерөнхийлөгч ноён Паг Пён Хуатай хамтдаа холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ эх орондоо төслийн шугамаар ирээд буцсаныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

М.Нандин-Эрдэнэ тухайн үед хэлэхдээ: Монгол тамирчдыг БНСУ-ын хамгийн номер нэг, тэргүүлэх холбоо буюу Black Combat гэдэг холбоонд холбож өгөх зорилгоор ирсэн. Энэ холбоонд Монгол тамирчдаа зуучлаад, холбож өгөөд гүүр нь болоод явж байгаадаа маш их баяртай байна. Бидний зорилго маань Монголоос Монголын багийг бүрдүүлж аваад Black cup гээд Дэлхийн шилдэг тулаанчид өрсөлддөг томоохон тэмцээнд өрсөлдөх шилдэг дайчин тулаанчийг сонгон шалгаруулахаар ирсэн. Дэлхийн 8 орны тамирчид тус тэмцээнд тулалддаг юм” хэмээж байв.


Тэгвэл уг цуврал тулааны хөшгийг нээж Монгол Улсын баг БНХАУ-ын багийн тулаанч нартай өрсөлдөж 7:0 онооны харьцаатай ялалт байгуулан дараагийн шатанд шалгарлаа.
Монгол Улсын багийн дараагийн тулаан нь 7 сард болно. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Еврази болон Солонгосын багийн ялсан нь байх ажээ.
Евроази болон Солонгосын багийн тулаан ирэх 5 дугаар сарын 02-нд болох товтой байна.


Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя


- “MGL-1”-ий Аварга, 66кг П.Содномдорж
- Хүнд жингийн тамирчин Э.Үнэнхүү
- “Black cup” 77кг тамирчин, Монголын шилдэг тулаанч Б.Бүрэнзориг
- “Black cup” Монголын тулаанч, 70кг Э.Гантөмөр
- “Black cup” Монголын тулаанч, 61кг Ш.Бат-Итгэлт
- Дунд жингийн тамирчин Г.Галсандорж
- Байлдааны Самбо-ын Дэлхийн хошой Аварга, 57кг Г.Баяндүүрэн нар багтаж буй.
“Black Combat” холбооны албан ёсны тулаанч нь зөвхөн энэ тулалдаад байх бус гадаадад хөл тавьж өөр холбооны тулаанд оролцож болно. Албан ёсны гэрээ хийгээд л тухайн тамирчны бүх зүйл нь нээлтэй болж байна гэсэн үг. Мөн энэ холбоондоо харьяалалтай хэдий ч Солонгостоо 3 сардаа нэг ч юм уу, тулааны мөнгө буюу цалин аваад л тулалдах зэрэг олон давуу талтай ажээ.


Тус холбоонд элсэж, албан ёсны тулаанч болсноор Солонгос улсад мэргэжлийн замналынхаа эхлэлийг томоор тавьж байгаа бөгөөд маш том боломжийг олгох юм байна. Энэ холбоонд тулалдвал, тодорхой хэлбэл Black cup тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дайтай том өрсөлдөөн. Дэлхийн 8 орны шалгарсан шилдэг баг, багаараа тулалдана.
БНСУ-д 2026 оны 4 дүгээр сарын 5-10 ны хооронд Монголын багийн тулаанчдын багш дасгалжуулагчаар Б.Дамланпүрэв, Б.Наадам, Д.Батгэрэл, Х.Амартүвшин, М.Нандин-Эрдэнэ нар ажиллахаас гадна:
전욱진 Chon Ugjin “JWC” клуб
Д.Ганбаатар Desant bambar клуб
Г.Баян-Эрдэнэ зэрэг хашир туршлагатай багш, дасгалжуулагч, клуб гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчдын ард хамтран ажиллажээ.








